ТӨСЛИЙН ҮЕ ШАТ

2017 онд Стор алианс групп зах зээлд нээгдэж байгаа шинэ боломжийг эрэлхийлж, ажилласны хүчинд төслийн хэрэгжилтийн долоон ажлыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид  “Ая тухтай үндэсний сүлжээ дэлгүүрийн платформ байгуулах төсөл “-ийн хүрээнд: Маркетинг, олон нийт сурталчилгаа, нийгмийн хариуцлагын чиглэлээр МОРА ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд бид өнөөдрийг хүртэл  олон ажлыг идэвхжүүлж ажилласан бөгөөд  “АТМАРТ”  нэрийн дор нэгдсэн дэлгүүрүүдийн ребрэндингийг амжилттай хийх, “АТД”- ийн үндэсний сүлжээнд нэгтгэхэд бэлтгэх  зорилготой юм.

“АТД” нь дэд бүтцүүдээр дэмжигдэж байдгаас шаардлагатай дэд бүтцээр хангах бизнесийг  бий болгохын тулд “Ай Ти” санхүү болон бусад салбарыг стандартын түвшинд  хөгжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Энэхүү сүлжээг бий болгохын тулд бид дараах  5 цогц асуудлыг шийдэх төслийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн болно.

  1. Хэрэглэгчийн сонголтыг хялбарчлах – Ойлгомжтой  ikon
  2. Энгийн, найдвартай, тасралтгүй үйлчлэх –    Худалдааны шинэ хэв маяг
  3. Хэрэглээг дагах бус удирдах – Эрүүл зөв хэрэглээ
  4. Жижиг худалдаачдыг мэргэшүүлэх –     Сургалт, зөвлөгөө
  5. Зардал хэмнэх, үр ашигт байдлыг дээшлүүлэх – Стандарт тогтолцоо

Дээрх   цогц төслийг  хэрхэн хэрэгжүүлэх  тухай  олон нийт, жижиглэн худалдаачдад  танилцуулах арга хэмжээг  өнгөрсөн онуудад 3 жил дараалан охин компаниуд МОРА  ТББ-ийн нэгдсэн зохион байгуулалт, удирдлагын дор 2015 оноос хойш жил бүр худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганыг уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Эдгээр  үйл явдлын дараа МОРА ТББ-ын гишүүнлэл орон даяар бий болж, салбар зөвлөл 10 аймаг, 9 дүүрэгт байгуулагдсан. Энэхүү амжилтын үндэс нь ТУЗ-ын зүгээс МОРА ТББ-ын  ажлыг  тууштай дэмжин ажиллаж ирсэнтэй холбоотой бөгөөд “Тамхины худалдааны зохистой  хяналт “  ОУ-ын дугуй ширээний ярилцлагыг МХАҮТ -тай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нь 11800 гаруй худалдаа эрхлэгч нар зөв зохистой  хяналттай тамхины худалдааны хуулийн шинэчлэлд санал, хүсэлтээ тусгах боломжийг бүрдүүллээ.

2018 оны 12-р сарын 06-07 өдрүүдэд бид 4 дэхь удаагаа “ИХ ХҮРЭЭ 2018” арга хэмжээг илүү өргөн хүрээнд  цогц байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж   байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд:

  1. “МОРА”  ТББ -ын их хурал
  2. Худалдаа салбарын 97 жилийн ой, “Үндэсний чуулган”
  3. “Их хүрээ 2018” үзэсгэлэн худалдаа
  4. “30 жилийн туршлага-амжилтын нууц” Япон улсын худалдааны       экспертийн сургалт
  5. “Хүрээ авардс “ оны  шилдэг шалгаруулах  ёслолыг зохион байгуулна.

Бизнесийн дэд бүтцүүдийг  АЛИАНС зарчмаар бий болгохын зэрэгцээ   Үндэсний  “АТД”- ийн  стандартыг батлуулан “АТД”- ийн платформыг байгуулсан  компани болоход нэг алхам хийж ахиж чадлаа.

ТУЗ, хувь нийлүүлэгчдээс 2018 онд  мерчиндайзингийн  үйлчилгээний хөтөлбөрийг санаачилагч ХЭ нарын төсөлтэй танилцаж,  гишүүн дэлгүүрт цаг алдалгүй  нэвтрүүлэх шийдвэр гаргаж өгсөн нь  “АТД”-ийн   дэд бүтцийн  ажлыг  урагшлуулахад  том  түлхэц боллоо.

Бид хоол үйлдвэрлэл, “АТ” дэлгүүрийн  технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд хүний нөөцийг бэлтгэх зорилготой Худалдааны  Академийг үүсгэн байгуулсан бөгөөд  мэргэжилтэй ажилтан бэлтгэх “Худалдааны академи” төслийг эхлүүлж,  сургалтын үйл ажиллагааны концепцийг худалдааны ажилтан, тогооч, Япон хэл гэсэн 3 чиглэлээр тасралтгүй зохион байгуулах суурийг  нэлээд сайн тавьж бэлтгэлээ.

Худалдааны чиглэлээр Монгол мэргэжлийн багшаас гадна мэргэшсэн гадаад экспертийн сургалтыг зохион байгуулах хамтын ажиллагааг эхлүүллээ. Үүнийг  хэрэгжүүлснээр бид Монгол Улсын худалдааны  салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулаад зогсохгүй компанийн эрхэм зорилгын хүрээнд дэлгүүр эрхлэгч нарт  мэргэжлийн байгууллагын сургалт, дадлага хийх боломжийг нээн өгч, зардлыг багасгах, бодит ашгаа  арвижуулах боломжийг хангаж өгөх юм.

Токуошокуику групптэй хамтын хөрөнгө оруулалт хийж, Эм Зэт Шоку ику группыг  гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани болгох   шийдвэрийг ТУЗ гаргасан бол хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх удирдлага түүнийг оновчтой зохион байгуулж ажиллав. Ингэснээр бид Эрүүл, аюулгүй хүнс “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ”  төсөл  болон Органик түүхий эд “Фермер, газар тариалан, хүлэмжийн аж ахуй”  төслүүдийг каластераар хөгжүүлэх түүхэн боломжийг бүрдүүлж чадлаа.

Төслүүдийн хөрөнгө оруулалт санхүүжилтийг дэмжих “SAFUND”  төсөл хэрэгжүүлэхээр “SAFUND”  хаалттай хувьцаат компанийг байгуулж үйл ажиллагааг эхлүүлэв.

Охин компаниудын болон ТУЗ, хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлуудыг зохион байгуулж цаг үеийн асуудлаар шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.