ТАНИЛЦУУЛГА

Манай компанийн хувьд 2018 онд урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж баталж ажиллалаа. Энэхүү төлөвлөгөөний дагуу бид өнөөдөр санал болгож байгаа бүтээгдэхүүнээ туршиж, , баталгаажууллаа. Бид санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах, авлага, өр төлбөр барагдуулах тал дээр тодорхой арга хэмжээг авч ажилласан бөгөөд зарим шинэ тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авч, нэн шаардлагатай шийдлүүдийг авч хэрэгжүүллээ. Оны эхнээс үйлдвэрийн хүний нөөцийн чадавхи бэхжүүлэх зорилгыг хүрээнд урт хугацаанд өндөр үр өгөөжтэй ажиллах сэтгэлтэй, ажилдаа дур сонирхол бүхий мэргэжлийн ажилчдыг сургаж, ур чадваржуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн. 2017 онд анх боловсруулж байсан бүтээгдэхүүний технологи ажиллагааны алдаа дутагдлыг сайжруулан хөгжүүлэлт хийж одоогийн байдлаар 5 дэлгүүр, 5-10 хэрэглэгчийн хувь захиалгаар бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хийж байна. Бидний дараагийн том зорилт бол МОРА ТББ болон АТМ-ын гишүүн дэлгүүрүүдэд шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлж орлого үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ онд фаст фүүд үйлдвэрийн франчайз салбараа нээх зорилт тавин ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Япон технологи, Монгол уламжлалт аргыг хослуулсан эко бүтээгдэхүүнийг хөгжүүлж, Монгол Улсад хүнсний бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрийн зах зээлийг түүчээлэх

АЛСЫН ХАРАА

Бид элдэв амтлагч, химийн бодис агуулаагүй, байгалийн цэвэр чанарыг нь алдуулаагүй түүхий эдээр бэлэн хүнс, бууз, баншийг Япон технологитой хослуулан эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн амыг ЭКО хүнсээр хангах

ҮЙЛ АЖИЛЛАГАА

– Мантуун бууз үйлдвэрлэл
– Баншны үйлдвэрлэл
– МАНТУУН БУУЗ – 5кг
– БУУЗ – 1кг, 5кг
– БАНШ – 1кг, 5кг

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

2018 онд группын стратеги төлөвлөгөөний дагуу ХҮИС дээр хоолны үйлдвэрийн туршилт, БЭНТО КАФЕ, Хоол хүргэлт гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж, компанийн тогтворжилт болон тэнцвэрт ажиллагааг ханган ажиллахын зэрэгцээ засаглал, хүний нөөц, гадаад харилцаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийж, зах зээл дээр өөрийн компанийн байр сууриа тогтоохын төлөө ажиллалаа. Компани нийт 8 үндсэн ажилтантайгаар ажилласан бөгөөд нийт 28 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн туршилт явуулж, 40 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж ажилласан байна. Туршилтын үйл ажиллагааг явуулахдаа нэмэлт санхүүжилт зээлгүй, үйл ажиллагаанаас олсон орлогын хэмжээнд, үйл ажиллагааг явуулж зардлыг хамгийн бага түвшинд барин ажилласан. Гэсэн хэдий ч шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх компанийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэв. Ийнхүү эдийн засгийн хатуу нөхцөлтэй ажиллах нь старт ап компанийн хувьд томоохон сорилт байсан ч ирээдүйд компанийн хүний нөөц, бүтэц , үйл ажиллагаа өсөх үед, засаглал, эрсдлийн удирдлагын суурь зөв тогтох ач тустай бодлого байсан гэж үзэж байна. Компаний гүйцэтгэх удирдлага цаашид өсөлтийг даах засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

2019 ОНЫ ЗОРИЛТ

МУ-ын “хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр-ийн 3 зорилтыг хангаж ажиллах

8-10 нэр төрлийн фаст фүүд үйлдвэрлэж, өдөр бүр 200 дэлгүүрт төлөвлөгөөний дагуу борлуулах

Хэрэгцээт сургалтын хөтөлбөрийг ажилчдад системтэйгээр явуулж, япон улсад ажиллах, ур чадвар сайжруулах, дадлагажуулах хөтөлбөрт тэдний 30%-ийг хамруулах

ХҮИС-тай хамтарсан бэнто кафе төслийг үргэлжлүүлж, оюутан, багш,ажилчдыг япон хоол, үйлчилгээгээр хангах

Үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүр ашиглалтанд оруулж, нэрийн барааны туршилт, судлагаа тогтмол хийх

Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, Бага тойруу

+976-8006-0631
+976-8810-0148

scraftfood@gmail.com