БИДНИЙ ТУХАЙ

ШИНЭЧЛЭЛ, ЯЛГАРАЛ, ХҮРТЭЭМЖ–ийг эрхэмлэн ТОГТВОРТОЙ, ТАСРАЛТГҮЙ, ТЭНЦВЭРТЭЙ-гээр бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх замаар хэрэглэгч, харилцагч нарт  илүү хүртээмжтэй, илүү шуурхай, илүү найдвартай үйлчилгээг хүргэхэд анхаарч, бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын хүрээнд чадварлаг багийн бүтцийг бүрдүүлэн ажиллаж  байна.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний уламжлалт болон цахим суваг, мэдээлэл технологи, барилга, үндсэн хөрөнгийн шинэчлэл өөрчлөлт, шинэ дэвшилтэт техник, технологи, технологижсон бүтээгдэхүүн,  үйлчилгээ нийлүүлэлтийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг зах зээлд нэвтрүүлэхээр охин компаниуд хүчээ нэгтгэн ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой бодлого, бүтээлч сэтгэлгээ, хариуцлагатай байдал нь бидний өрсөлдөх чадварыг тогтмол нэмэгдүүлж, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хамтын хүчээр баялаг бүтээж, улс эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах явдал юм.

АЛСЫН ХАРАА

Ажилчид, харилцагчид, хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдийн харилцан хамаарлын өгөөж хамгийн өндөртэй байхыг дээдэлсэн компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

Итгэл үнэмшил, ёс зүй, шинэчлэл, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, ил тод хариуцлагатай байдлыг эрхэмлэнэ.

БИДНИЙ ЗАРЧИМ

Байгаль, эх дэлхийд ээлтэй үйл ажиллагааг дэмжих
Хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдлийн харьцааг зохистой түвшинд барих
Мэргэжлийн ур чадвартай цомхон суралцагч багийг бүрдүүлж ажиллах
Ил тод, шударга байх
Ёс зүйтэй, хариуцлагатай хандах

БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Ил тод засаглал, төслийн менежмент, батлагдсан стандарт
Худалдааны салбарт шинэ санаа, төслийг хэрэгжүүлэгч хамт олон
Технологийн дэвшил, инноваци, шинэчлэл
Хүний нөөцийн өрсөлдөх чадвар, сургалт, хөгжүүлэлт
Япон – монголын хамтын ажиллагаа, үндэсний хөрөнгө оруулалт
Худалдааны салбарын хөгжлийн тааламжтай орчин
Улс орны өнцөг булан бүрт хүрч хөгжих тогтвортой каластер сүлжээ
АТД болон хоолны шийдлийн бүтээгдэхүүний үйлдвэрийн харилцан хамаарал, хамтын нягт үйл ажиллагаа
“Ая тухтай” үндэсний сүлжээ дэлгүүрийн платформ