ТАНИЛЦУУЛГА

Худалдааны академи нь 2015 онд байгуулагдаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн ажилтан бэлтгэх академик сургалтаар үйл ажиллагаагаа эхэлж хот хөдөө орон нутгийн захиалгаар мэргэжлийн ажилтан бэлтгэх, мэргэжил олгох, мэргэшүүлэх, давтан сургах, сургалтуудыг тасралтгүй зохион байгуулан явуулж байна. 2017 оны 3-р сараас Япон хэлний сургалтын алба, Худалдаа, үйлчилгээний сургалтын алба, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтын албаны бүтэцтэйгээр ажиллаж Олон улсын хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2018 он 7 сараас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр Япон улсад ур чадварын дадлагажигч ажилтан зуучлах ажлыг эхлүүлэн ажилтан гаргаж эхлээд байна.

зурган дээр дарж томоор харна уу

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид – Батлагдсан, системтэй, үр өгөөжтэй сургалтаар Өсөж хөгжихийг хүсэгч хүн бүхний мэргэжлийн ур чадварыг өсгөнө. Өсөлт, хөгжилтийг дэмжигч жижиг дунд бизнесийнхэний чадавхийг нэмэгдүүлнэ. Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг ямагт дэмжинэ

СУРГАЛТ

Япон хэлний:
✓ Танхимын сургалт
✓ Ганцаарчилсан сургалт
✓ VIP сургалт
✓ Ярианы сургалт
Худалдаа үйлчилгээний ажилтны:
✓ Худалдааны зөвлөх ажилтан
✓ Заал зохион байгуулагч
✓ Хангамжийн нярав
✓ Тогооч
✓ Тоног төхөөрөмжийн засварчин
✓ Хүний нөөцийн туслах ажилтан

ЗУУЧЛАЛ

Япон улсад ур чадварыг дадлагажигч ажилтны зуучлал
✓ Хоол, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
✓ Барилга, засвар
✓ Газар тариалан, хүлэмжийн аж ахуй
✓ Авто машин, сэлбэг хэрэгсэл
✓ Асарга, сувилгаа
✓ Оёдол
Б. Япон улсын их дээд сургуулийн хэлний бэлтгэлийн зуучлал
✓ Чиба модо мэргэжлийн сургуулийн япон хэлний сургууль
✓ AIT япон хэлний сургууль
✓ Асахи япон хэлний сургууль
В. Үндсэн ажилтны зуучлал
✓ Ай Ти инженер
✓ Хоол, бэлэн бүтээгдэхүүн
✓ Бусад

КООРДИНАТЫН АЛБА

Тус алба нь ОУ-ын жишигт хүрсэн сургалтын координатор буюу харилцааны зөвлөхийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна. Япон Монгол улсын харилцаа маш ихээр өргөжиж байгаа өнөө цагт сургалтын байгууллагын координаторын үүрэг хамгийн чухал бөгөөд оюутан, суралцагч нарт сургалт, зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэхээс эхлээд тухайн орчны имиж, соёлыг мэдрэх орчин бүрдүүлэх, чанартай сургалт , үйлчилгээг тухай бүрд нь хүргэх зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэг.

Үүнд:
1. Суралцагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх
2. Гадаад компаниудад танилцуулга хийх
3. Сургалтын зааварчилгаа зөвлөгөө өгөх
4. ЯПОН -МОНГОЛ, МОНГОЛ-ЯПОН хэлний орчуулгын үйлчилгээ
5. Ажил горилогчдыг ажил олгогчидтой холбох, ярилцлага зохион байгуулах
6. Багш, суралцагчдад тав тухтай, таатай орчин бүрдүүлэх
7. Суралцагч, сонирхогчийг бүртгэх, мэдээллийн нууцыг хадгалах
8. Санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх

Эдгээр үйлчилгээг үзүүлснээр Япон улстай холбогдохыг хүсч буй суралцагч, сонирхогч нарт гардаг хүндрэл бэрхшээлийг багасгах ба чирэгдэл төвөггүй байж, сэтгэл хангалуун үйлчлүүлэхэд туслана.

Манай төвийн координаторууд нь Япон хэлтэй, Япон улсад дадлага хийж туршлага судласан мэргэжилтнүүд болно.

СУРГАЛТЫН АЛБА

Тус алба нь сургалтын үйл явц, заах арга зүй, технологид хяналт тавьж, сургалтын төлөвлөгөөг боловсруулан, сургалтын чанарыг сайжруулах зорилго тавин ажилладаг.

Сургалтын үйл ажиллагааны эцсийн үр дүнд:

– Сургалтын үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгалах, ашиглахад хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх
– Суралцагчдад мэргэжлийн түвшин тогтоох шалгалтын талаар мэдээлэл өгөх, сурах үйл явцыг дэмжих, ур чадварыг эзэмшүүлэх
– Сургалтын үйл явцыг тасралтгүй явагдах нөхцөл бололцоогоор хангах

АМЖИЛТ

Байгууллага, аж ахуй нэгжийн сургалт / Нийт 2170 ажиллагсад сургалтанд хамрагдсан. /

14 УДАА, 500 ХҮН
Хөдөө, орон нутгийн Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид

6 УДАА, 200 ХҮН
Нийслэлийн Худалдаа, үйлчилгээний газрын бизнес эрхлэгчид

18 УДАА, 800 ХҮН
Худалдаа, үйлчилгээний ажилчид

6 УДАА, 150 ХҮН
Бизнесийн байгууллагын захиалгат сургалт

4 УДАА, 120 ХҮН
Төрийн байгууллагын захиалгат сургалт

10 УДАА, 200 ХҮН
Төслийн сургалт

Худалдааны газрын үндсэн ажилтны мэргэжил олгох сургалт / Нийт 1094 суралцагчдад мэргэжлийн сертификат олгов. /

150 ХҮН
Худалдааны чиглэлээр

30 ХҮН
Тогооч

7 ХҮН
Нярав

7 ХҮН
Захиалгат

900 ХҮН
Дэлгүүр

Япон хэлний сургалтын хөтөлбөр / Япон улсад үндсэн ажилтан 2, богино хугацааны дадлагажигчаар 22 хүн ажиллаж байна. /

N3 ТҮВШИН
7 ХҮН

N4 ТҮВШИН
22 ХҮН

N5 ТҮВШИН
35 ХҮН

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ЖУРМУУДЫГ БАТАЛГААЖУУЛАХ, ЗААХ АРГА ЗҮЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛТ

Хөтөлбөрийн шинэчлэл хийх, сайжруулах, багш нарын сургалт, заах арга зүйг сайжруулах, хичээлийн болон нэмэлт сургалтын үйл ажиллагааны стандартыг тогтоох , гарын авлага гаргахад чиглэж ажилласан

СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛЖ, СУРГАЛТЫН ОРЛОГООР ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН САНХҮҮЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ АЖИЛЛАХ ЗОРИЛТ

Худалдаа, үйлчилгээний сургалтын алба нь » зөвхөн Улаанбаатар хот, дүүргийн хэмжээнд худалдаа, тогоочийн сургалт явуулахаар 2018
онд төлөвлөсөн байсан ч “МОРА” ТББ болон Ая тухтай үндэсний сүлжээ дэлгүүрийн платформ » байгуулах төслийн үйл ажиллагаатай уялдуулан хөдөө орон нутгийн 14 аймагт сургалтыг /өдрийн хөтөлбөр боловсруулж/ зохион байгууллаа.

Улаанбаатар хотод Багануур дүүрэг, Номин, Петро март, Сентрал экспресс, Хангарьд гэх мэт сүлжээ дэлгүүрийн нийт 215 худалдааны ажилчдад сургалт хийв.

Япон хэлний сургалтын алба нь 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас МУ-ын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авч, гадаадад хөдөлмөр

эрхлэх сонирхолтой иргэд болон төслийн гэрээт ажилчдад түргэвчилсэн болон энгийн 6 сарын Япон хэлний сургалтыг 4 программын дагуу явууллаа. Давхардсан тоогоор нийт 516 оюутан хамруулж, 30 сурагч япон хэлний N5-N3 түвшинг хангасан байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ЖУРМУУДЫГ БАТАЛГААЖУУЛАХ, ЗААХ АРГА ЗҮЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗОРИЛТ

Япон улсын гэрээт газруудын нөхцөл шаардлагыг судлаж, 2 ажилтан япон улсад дадлага хийв.

Ур чадварын дадлагажигчийг илгээх журмын дагуу сургалтын хөтөлбөр болон орчинг бэлтгэв.

Бид төсөл хэрэгжүүлэгч нарт ур чадварын дадлагажигчийн давуу талын танилцуулж, тэдэнтэй хамтран дадлага хичээлийг төсөл хэрэгжүүлж буй хоол, үйлдвэр, сувилгааны газар дээр явуулж байна. Дадлага сургалтыг хийсэн тухайн байгууллагуудад гэрээний хугацаа дууссахад буцан ирж, ажиллах боломж олгосон тусгай хөтөлбөрийг нэмж боловсруулсан. Энэ боломжийг бүрдүүлсэн нь манай төвийн хамгийн гол давуу тал юм.

Япон улсын ажиллах хүч сонирхож байгаа компаниудтай байнгын эргэх холбоотой ажиллаж, 1,2 р шатны ярилцлага хийх, тухайн компаний нөхцөл шаардлагад тохирсон тусгай хөтөлбөрөөр нэмэлт сургалтын ажиллагаа зохион байгуулах зэргээр ажиллалаа.

2019 ОНЫ ЗОРИЛТ

Япон хэлний анхан болон дунд түвшинд 500 оюутан сургана.
Япон хэлний сургалтын төвийн салбарын тоог 3-аар нэмэгдүүлнэ.
Байгууллага хамт олны захиалгат сургалтыг сард 1 удаа тогтмол явуулна.
Япон хоолны тогоочийн сургалтыг улиралд 1 удаа тогтмол явуулна
Нярав-компьютерын хосолсон сургалтыг хагас жилд 1 удаа тогтмол явуулна
Хандлага, ур чадварын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Багш нарын сургах арга барилыг сайжруулах, шинэ залуу багш нарыг хөгжүүлэх ажлын хөтөлбөрийн хүрээнд 30 багш бэлтгэнэ.
Ажилчид болон багш нарыг жилд 1 удаа 30-90 хоногоор Япон улсад явуулж сургана
Гадаад болон дотоодын зах зээлд ажиллах хүчин 200 нийлүүлнэ.

Хаяг байршил

Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг 14-р хороо, К-5 байр 1 давхар

mz@tradeacademy.mn

+976-7015-9925
+976-8004-9925