ТАНИЛЦУУЛГА

Бидний хувьд 2018 он хийж бүтээсэн ажил ихтэй, амжилт бүтээл арвин завгүй жил болон өнгөрлөө. Манай улсын хоцрогдонгуй хөгжиж буй худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, олон улсын стандартыг нутагшуулж ажиллах нь бидний гол зорилт байсаар байна. Энэ хөгжлийн шаардлагад нийцүүлэн МОРАчууд бид маань өөрийн ур чадвараа зогсолтгүй дээшлүүлсээр байна. Бид гишүүддээ илүү чанартай, ойрхон үйлчилгээг хүргэх арга барилыг нэвтрүүлэн ажиллахыг хичээж, аймаг, дүүрэг бүрт салбар зөвлөл байгуулах зорилтын хүрээнд 12 салбартай боллоо. 2015 оноос 2019 он хүртэл хийсэн ажлын тайлан, алдаа оноо, амжилт бүтээл, цаашид хийх стратегийн төлөвлөгөө гарцаа тодорхойлсон ИХ ХҮРЭЭ -2018 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Бид түншлэлийн бат бөх харилцааг бий болгож, гишүүд харилцагчид маань харилцаагаа улам нягт болгон хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж , МОРА ТББ ын бүх гишүүдийн 2-р их хурлаа хийж, ерөнхийлөгчөөр Д.Нарантуяаг санал нэгтэй баталлаа. 2019 онд МОРА ТББ нь гишүүдийн хамгийн тулгамдсан асуудал технологийн шийдэл програм хангамж, хүний нөөц, бага хүүтэй санхүүжилтийн хэрэгцээг шийдэх тал дээр төвлөрөн ажиллах зорилт тавилаа.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг удирдлага болгон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хүндэтгэн хөгжлийн төлөөх нэгдлийг бүтээх шилдэг хамт олон байх

АЛСЫН ХАРАА

Нийгмийн хариуцлагатай, хэрэглэгч үйлчлүүлэгчээ дээдэлсэн өндөр ур чадвартай мэргэшсэн хөгжил, дэвшилд тэмүүлэгч худалдаа эрхлэгчдээр эгнээгээ өргөтгөж, тэднийг нэгтгэсэн ТББ байх

ҮНЭТ ЗҮЙЛС

Үргэлж шинийг хайж үргэлж илүү сайныг хийхийн төлөө ямагт суралцаж хөгжил, дэвшил, шинэчлэлд хэзээд бэлэн байх

Зурган дээр дарж томоор харна уу

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

А. МЖХЭХОЛБОО НЬ САЛБАРАА САЙЖРУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ ТӨРӨЛ БҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАДАГ.

1. СТОР-АЛИАНС ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Тус хөтөлбөр нь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, тоног төхөөрөмж, програм хангамжийн шийдлийг мэдлэг, ур чадвартай хослуулан бие даасан худалдаа нийлүүлэлтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон ажилладаг компаниудын нэгдмэл үйл ажиллагааны хөтөлбөр юм.

А. ТҮЛХҮҮР ҮЙЛ АЖИЛЛАГАА

2. СТАНДАРТ
Үндэсний ая тухтай дэлгүүрийн CS11-0410:2018 стандартыг хүнсний дэлгүүрүүдэд нэвтрүүлж байна.

3. СУРГАЛТ
Жижиглэн худалдаа эрхлэгчдийг мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт үйлчилгээ үзүүлэлдэг.

4. ТАЙЛАН
Дэлгүүрийн мэдээлэл, категорийн мэдээлэл, хандлага, чиглэл, хүний нөөцийн талаарх мэдээлэл, тайланг жил тутам гаргадаг.

5. СЭТГҮҮЛ
Салбарын болон үйл ажиллагааны шинэ мэдээ, мэдээлэл, шилдэг

туршлага, судалгаа, хөгжлийн хандлага, мэргэжлийн зөвлөгөө, сурталчилгааны агууламж бүхий мэргэжлийн “ХУДАЛДААЧИН” сэтгүүлийг гаргадаг.

Б. ТӨРӨЛ БҮРИЙН ЗОРИЛТОТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

1. АЯЛАЛ
“БИЗНЕСИЙН АРГА БАРИЛАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ” уриан доор практик туршлага судлах, сургалт-дадлага хосолсон групп аялалыг гадаад улсад жилд 3-4 удаа зохион байгуулдаг.

2. ОЛОН УЛСЫН ЭКСПО
Гадаад болон дотоодын төрөл бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцох, үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилан таниулах үйл ажиллагаа явуулдаг.

3. ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН , ЧУУЛГАН
Салбарын зөвлөгөөн, чуулганыг нь худалдаа эрхлэгч, бэлтгэн нийлүүлэгч, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, төлөөлөлтэй зохион байгуулж өмнөх оны үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэж, салбарын шилдэгүүдээ алдаршуулан, тулгамдаж буй асуудлаа хамтдаа шүүн хэлэлцэж гарц, шийдлээ нэгтгэн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох ач холбогдолтой зөвлөгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулдаг.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАН

  • Төслийн танилцуулга уулзалт, хэлэлцүүлэг, семинар, олон улсын туршлага судлах үйл ажиллагаа / төрийн байгууллага, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид, мэргэжлийн байгууллагуудад / – 2015- 2018 он
  • Худалдаа, үйлчилгээтэй холбоотой стандартын үзлэг хийх ажлын хэсэг 2018 он
  • Тамхины хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 2017- 2018 он
  • Худалдааны үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007 стандарт боловсруулах ажлын хэсэг, хот, хөдөөгийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хэлэлцүүлэг 2017 – 2018 он
  • Нийслэлийн худалдаа, хоол үйлчилгээ 2020 хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг 2017 -2018 он
  • Монгол улсын онцогт тохируулсан тоног төхөөрөмжийн судлагаа, туршилт, үйлдвэрлэл 2016- 2018
  • Хүний нөөцийн мэргэшсэн институтын сургалт
  • Санхүү төслийн менежментийн сургалт
  • Төслийн менежментийн сургалт
  • Төслийн маркетинг, PR сургалт
  • Худалдааны мэргэжлийн сургалт
  • Монголын худалдаачдын чуулган, зөвлөгөөн 2015-2018
  • Бусад ажлууд /үзэсгэлэн, сургалт, сэтгүүл, аялал/
  • Япон үйлдвэрлэгч, нийлүүлэгч, эксперт, дэмжигчдийн нэгдэл 2017 он

2019 ОНЫ ЗОРИЛТ

Хууль эрхзүйн таатай орчин бүрдүүлэх нөхцөлийг хангах 3 хуулийн өөрчлөлтийг их хуралд өргөн барих. үүнд:
– “Худалдааны зохицуулалтын хууль”
– “Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлт”
– “Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлт”
Монгол улсад салбар салбар төлөөллийн газар7 нэмж байгуулах
Үндэсний болон олон улсын форум 2 удаа зохион байгуулах “нийслэлийн худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх – 2020” хөтөлбөртэй уялдуулан үндэсний сүлжээ /ая тухтай/ дэлгүүрүүдийг нйислэлийн дүүрэг бүрт , орон нутагт бүсчлэн нээх
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх олон улсын туршлага солилцох аялал – 6 удаа зохион байгуулах
ХХАХҮЯ, хөдөлмөрийн яамдуудтай хамтран ажиллаж худалдааны салбарын 10 000 аж ахуйн нэгжтэй цахим мэдээлэлийн сан бий болгох
ХХАХҮЯ, хөдөлмөрийн яамдуудтай хамтран ажиллаж үндэсний ая тухтай дэлгүүрүүдийн ажилчдыг 100% мэргэшлийн зэрэг дэвтэй болгох
2019 онд байгуулагдах үндэсний ая тухтай дэлгүүрүүдийн 50%- ийг бага хүүтэй зээлээр санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Япон улсын франчайзингийн холбоо, ази номхон далайн жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоодтой /fapra/ хамтын ажиллагааг өргөжүүлэх

Хаяг байршил

Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор хотхон, Фидэс тауэр 901 тоот

Утас:  +976-8808-2381,
E мэйл: info.moratbb@gmail.com