ТАНИЛЦУУЛГА

Япон улсын “Токио Шоку Икү групп” Монгол улсын “Стор Алианс групп” -үүд хамтран Эм Зэт Шокү Икү группыг 2016 онд байгуулав.Бид дэлхийд дундаж наслалтаараа дээгүүрт ордог япон улсын хоол хүнсний технологийг монгол улсдаа нэвтрүүлэхийг зорьж байна. Бидний амжилт бүтээлч ажилчид, багийн хөгжилтэй салшгүй холбоотой гэж үздэг тул ажиллах хүчнийг япон улсад дадлагажуулах хөтөлбөр нэвтрүүлж, чадварлаг хүний нөөцийг тасралтгүй бүрдүүлэх бодлоготой. Энэхүү стратегийн бодлогоор ажилчдадаа болон япон улсад дадлагажих хүсэлтэй иргэдэд япон хэл болон бусад мэргэжлийн академик онол зааж сургах зорилготой сургалт, хөгжүүлэлтийн компанийг эхлэн байгуулсан. Тус академи нь байгуулагдсан цагаасаа эхлэн худалдааны ажилтан, тогооч, япон хэл гэсэн үндсэн 3 чиглэлээр сургалт явуулж байна. Дараа нь хоол үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж, туршилтын үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн ба Эрүүл, чанартай хоол хүнс үйлдвэрлэхийн тулд орц материалын гарал үүслээс эхлэн хамаардаг тул стандарт хангасан мах, ногоо боловсруулах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх туслах компани байгуулж, ажиллах хүчний сонгон шалгаруулалтыг 2019 оны 3-р улирлаас хийхээр төлөвлөж байна.. Группын бүх төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалт болон бусад хууль эрх зүйн талаар дэмжиж ажиллах зорилготой Эс Эй Фанд” хаалттай ХК зэргийг байгуулж, япон улсын технологийг монгол улсад амжилттай нэвтрүүлж ажиллахын тулд цогц үйл ажиллагааг системтэйгээр, үе шаттай хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Баталгаатай чанартай түүхий эдээр хүн амын эрүүл мэндийг дэмжихүйц бэлэн хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүний  хоол тэжээлтэй холбоотой аливаа өвчнөөр өвчлөх  эрсдэл   учруулдаггүй “ШОКУИКУ ” үйлдвэрийг хөгжүүлж, Монгол улсын хоол хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛС

– Хамт олон
– Хамтын ажиллагаа
– Зах зээл дэх байр суурь
– Гүйцэтгэл

2019 ОНЫ ЗОРИЛТ

Компаний засаглалыг зөв тогтоох, стратегийн дагуу өөрчлөлт судалгааг тогтмол хийж ажиллах .

» Компаний дотоод журамд холбогдох хууль, захирамжтай нийцүүлэн гүйцэтгэх удирдлагын тушаалаар батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаж, хэвшүүлэх
» Гүйцэтгэх удирдлагын 2019-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг компаний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан улирал, хагас жилийн биелэлтийг дүгнэх ажлыг нэвтрүүлэх
» Архив, албан хэргийн хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, “Архив, албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг боловсронгуй болгох

Компаний засаглалыг зөв тогтоох, стратегийн дагуу өөрчлөлт судалгааг тогтмол хийж ажиллах .

» Компаний дотоод журамд холбогдох хууль, захирамжтай нийцүүлэн гүйцэтгэх удирдлагын тушаалаар батлагдсан журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаж, хэвшүүлэх
» Гүйцэтгэх удирдлагын 2019-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг компаний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан улирал, хагас жилийн биелэлтийг дүгнэх ажлыг нэвтрүүлэх
» Архив, албан хэргийн хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, “Архив, албан хэрэг хөтлөлтийн журам”-ыг боловсронгуй болгох

Ажилтан албан хаагчдыг чадваржуулах, нийгмийн баталгааг хангах.

» 2016 оноос ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, мэдлэг чадвараа хөгжүүлэх, Япон улс дахь салбар компанид сэлгэн ажиллуулах “Ажиллагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”, “ Ажиллах хүчний хөгжүүлэлтийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө” Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг ахин боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох
» Дотоод сургалт зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж, байгууллагын ажилчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр сурган, мэдлэгийг дээшлүүлэх талаар судалгаа хийж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
» Дотоодын үйлдвэр, шинэ технологи нэвтрүүлж үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох

Маркетинг, олон нийтийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх” олон нийт, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, худалдаа, үйлдвэрийн салбарынхан, олон нийтийг хамруулсан өдөрлөг, уулзалт, хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, ивээн тэтгэх

» Зорилтот хэрэглэгчид хүрэх маркетингийн оновчтой арга хэрэгсэл ашиглах. Сошиал идэвхижүүлэлт тогмтол хийх
» Мэдээлэл, тайланг тогтмол гаргаж, вэб сайт болон сэтгүүлээр хүргэх

Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, Зайсан, Фидес Тауэр, 502А

+976-9911-2391,
+8180-4007-7844

mzc.board@gmail.com