ТАНИЛЦУУЛГА

Бид шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүнийг түншүүддээ /хөрөнгө оруулагч/ санал болгон хөрөнгийн эх үүсвэрийг татаж, санхүүжилт хэрэгтэй байгаа харилцагчдынхаа хэрэгцээг хангах, тэдэнд санхүүгийн зуучлал үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт болон хууль эрхзүйн зөвлөгөө өгөх, Монгол улсын болон эдийн засаг, зах зээлийн мэдээлэл, судлагаагаар тогтмол хангах бизнесийн түншүүдтэй холбох замаар Монголд бизнесээ өргөжүүлэхэд нь туслах олон талт үйлчилгээ үзүүлдэг.

Ингэхдээ хөрөнгө оруулагч, харилцагч, түншүүддээ найдвартай, баталгаатай, өндөр өгөөжийг санал болгохоос гадна олон улсын стандартад нийцсэн санхүү хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг үзүүлж, ирэх 5 жилд Монгол улсын томоохон хөрөнгө оруулалтын компани болон өргөжихөөр ажиллах төлөвлөгөөг баталж , үйл ажиллагааг эхэлсэн Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

1. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
2. Санхүүгийн зуучлал
3. Хөрөнгө оруулалтын сан
Бид, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж, авлага, эрсдэл, өр төлбөр барагдуулах тал дээр тодорхой арга хэмжээг авч ажиллах хувилбартай шинэ шийдэлтэй програм хангамжийг нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхиа бэхжүүлж, чадварлаг ажиллах хүчнээр багаа сэлбэх,бодлогын ажлыг түлхүү хийлээ.

Бидний дунд өндөр хүлээлт үүсгээд байсан гадаадын хөрөнгө оруулагч нартай ажиллах ажиллагаа саатсан , зогсонги байдалтай байна. Гэвч бид шинэлэг санхүүгийн бүтээгдэхүүнийг түншүүддээ /хөрөнгө оруулагч/ санал болгон хөрөнгийн эх үүсвэрийг татаж бэлтгэл ажил ханган, МОРА ТББ тай хамтран ажиллаж, багагүй амжилттай шинэ оноо угтлаа. АТД ийн үндэсний стандартын эрх эзэмшигчийнхээ хувьд энэхүү төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт босгох зорилт тавин судалгааг үргэлжлүүлэн хийсээр байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

– Монгол Улсын хөгжил дэвшилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулагч нь болно
– Хөрөнгө оруулагч, түншүүддээ хамгийн өндөр өгөөжийг санал болгож, үүгээрээ бусадыг түүчээлнэ
– Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ
– Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэгч нь байна
– Нийгмийн хариуцлагатай, хамтран зүтгэгчидтэйгээ хамтдаа хөгжин дэвшигч байна

ЗОРИЛТ

– Санхүү, хөрөнгө оруулалтын нэгдсэн цогц институцийг бий болгоно
– Монгол Улсын хөдөө аж ахуй, эрүүл хүнсний салбарт экспортлогч томоохон үйлдвэрлэгч, тэдгээрийн худалдааны нэгдмэл сүлжээг дэмжих хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгоно.
– Бидний алсын хараа, эрхэм зорилго нэгтэй хамтрагчдыг олж, тэдгээртэй урт хугацааны сайн түншлэлийн харилцааг үүсгэнэ.
– Дотоодын жижиг хөрөнгө оруулагчдад санал болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг бий болгож, санал болгоно.
– Нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

АЛСЫН ХАРАА

SAFUND JSC-ийнхан аливаад итгэлээр, бие сэтгэлийн зүтгэлтэй хандана. Энэ нь бидний бизнесийг урт хугацаанд амжилтанд хүргэнэ гэдэгт итгэж байна.

УРИА ҮГ

Хөрөнгө оруулагч, түншүүдийн эрх ашгийг ямагт дээдлэх

2019 ОНЫ ЗОРИЛТ

АТД ийн дэд бүтэц, барилга байгууламжийн бүтээн байгуулалт, бараа материал тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр бүрдүүлэх стратегийн үндсэн зорилгын хүрээнд дараах 3 зорилт хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулагчидтай үр ашиг болон тогтвортой ажиллагааны гэрээ байгуулж, ажиллагаа эхлэх

Тогтвортой байдлыг хангах, үр ашигтай ажиллахад дэмжлэг үзүүлэх хууль эрх зүй, төрийн бодлого төлөвлөлтийн таатай боломж, төслийн цар хүрээ, хэрэгжилтийн ажиллагааг хяналттай, засаглалтай , ил тод, явуулах системийг тогтоож ажиллах

Гадаадын дэлгүүр, үйлдвэрлэл,логистик, технологийн ажлын хүрээн дэх судалгааны ажлууд, төрийн бодлого, зохицуулалт, хууль эрхзүй боломж, хөнгөлөлт, хэрэгжилтийн явцыг харуулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт зориулсан танилцуулгыг Япон, Англи, Хятад хэл дээр цахим болон хэвлэмэл байдлаар үе шат бүрд бэлтгэх

Гадаадын хөрөнгө оруулагчдын судалгаа хийн , жижиглэн худалдааны сүлжээ бизнес, түүний дэд бүтцийн бизнест хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй Хятад, Япон, Солонгос улсын аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй уулзалт зохион байгуулж төслийн үйл ажиллагааны чиглэл, боломж, дэмжлэг, дэд бүтэц, хамтран ажиллах хэлбэрүүдийн талаар санал солилцон мэдээлэл хүргэж ажиллах

Төслийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх сан байгуулах

Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах дүрмийн сан бүрдүүлэх, хөрөнгө оруулагч олох

Төслийн дэд бүтцийн ажлууд болох үйлдвэр, тээвэр логистик, холбоо мэдээлэл, технологийн сүлжээ, ERP болон тоног төхөөрөмж, МОРА зорилтот хэрэглэгч, хог хаягдлын менежмент, сургалт хөгжүүлэлтийн менежментийн зардлын нэгдсэн болон төрөлжүүлсэн судалгааны тайланг гаргах, мэдээлэх

Төрөлжсөн сан байгуулах, сангийн үйл ажиллагааны журам боловсруулах, үйл ажиллагааг эхлэх

2019 оны төлөвлөгөөт үйл ажиллагааны эх үүсвэрийг хаалттай хүрээнд босгох

Жижиг дунд бизнесийг дэмжих төслийн зээл олгох ажлыг эрчимжүүлэхийн төлөө Монгол улсын Банкны холбоо, банкуудтай хамтран ажиллах, гишүүдэд богино хугацаатай зээл олгох боломж бүрдүүлэх

Япон бизнесменүүдийн дэмжлэг туслалцаанд тулгуурлан хаалттай хүрээнд хөрөнгө босгож, туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх, гишүүдэд богино хугацаатай зээл олгох

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

SAFund нь Монгол улсын хуулийн дагуу хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг гэсэн зохион байгуулалттай. Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэд 3 дэд хороо үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувьцаа эзэмшигч

SAFund нь Монгол-Япон улсын хөрөнгө оруулалттай “Эм Зэт Шокү Икү“ группын 100%-ийн эзэмшилтэй компани юм. “Эм Зэт Шокү Икү “ групп нь Монгол улсад ая тухтай дэлгүүрийн сүлжээ, эрүүл хүнсний үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Зурган дээр дарж томоор харна уу

БИЗНЕСИЙН БҮТЭЦ

Зурган дээр дарж томоор харна уу

Хаяг байршил

Монгол улс, Улаанбаатар хот,  Хан -Уул дүүрэг 15 хороо, Гэгээнтэн хотхон . Фидес тауэр. 901 тоот
Утас 7717-7707