ТҮҮХЭН ТОВЧООН
Эс Эй Групп нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дараах түүхийг бүтээж байна.
2018–01 Стратегийн хувьцаа эзэмшигчээр эгнээгээ тэлэв.
2018–01 ХУД ийн худалдаа эрхлэгч нар “АТД”- ийн стандарт сургалтыг зохион байгуулав.
2018-02 МОРА ТББ- ын ерөнхийлөгч ОХУ болон Швейцарын Женев улсад туршлага судалж сургалтад хамрагдав.
2018-02 Япон үндсэн багштай болж, Япон хэлний сургалтын хөтөлбөрт өөрчлөлт хийв.
2018-03 Глобал хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэв.
2018-03 АТД “SHINEMART” төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг батлав.
2018-03 МОРА ТББ 3 аймагт салбараа нээв.
2018-03 Стор алианс группын 2 % -ийг С.Гантөгсд 2018 оны 1 сард худалдсан бөгөөд 2018 оны эцсээр эргүүлэн худалдан авах шийдвэрийг гаргалаа.
2018-04 “АТД”- ийн байгууллагын стандартыг батлуулав.
2018-04 МОРА ТББ таван аймагт салбараа нээв.
2018 -04 Монгол хэрэглэгчийн онцлогт тохирсон мантуун буузны халуун баригч тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
2018-05 Эм Зэт Шоку ику жапан ХХК ний УЗ-ийн гишүүнээр захирал Ц.Энхтайван сонгогдов.
2018-05 Ая тухтай дэлгүүр зах зээлд нэвтрэн орох стратегийн хүрээнд Ая тухтай үндэсний сүлжээ дэлгүүрийн платформ байгуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор “АТМарт” төслийн өртөг болон бизнес ноухау-д үнэлгээ хийлгэж, “АТД” -ийн ноухауг 8,9 тэрбумаар үнэлүүллээ.
2018-05 Япон Монголын хамтарсан машин засварын компани байгуулах шийдвэр гаргав.
2018-05 МОРА ТББ 2 аймагт салбараа нээв.
2018-05 Гадаадын хөрөнгө оруулалттай компани болов.
2018-05 Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Япон улсад ур чадварын дадлагажигч ажилтан илгээх тусгай зөвшөөрлийг авав.
2018-06 Монгол хэрэглэгчийн онцлогт тохирсон шарсан бүтээгдэхүүний халуун баригч тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
2018-06 МОРА ТББ-ын дэлгүүрүүдэд мерчиндайзингийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг батлав.
2018-06 Худалдааны академийн анхны VIP сургалтыг эхлэв.
2018-06 Худалдааны академийн ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.
2018-06 Канадын хөрөнгө оруулалтын сэргээгдэх эрчим хүчний төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үзэг зурав.
2018-07 Мерчиндайзингийн үйлчилгээний хөтөлбөр хэрэгжиж эхлэв.
2018-08 Мантуун буузыг дэлгүүрүүдэд захиалгаар нийлүүлж эхлэв.
2018-09 ХААИС- тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
2018-09 Япон улсад компанийн хоёр дахь ажилтан үндсэн ажилтаны визээр ажиллахаар болж тус улсыг зорив.
2018-10 Захирал Ц.Энхтайван Япон улсад Эм Зэт Шоку ику жапан ХХК- ний үйл ажиллагааг удирдаж ажиллаж эхлэв.
2018-10 ОУ-ын залуу тогооч нарын тэмцээнээс “Бенто” кафены тогооч У.Цолмонбаатар хүрэл медаль хүртэв.
2018-10 МОРА ТББ -ын гишүүд Япон улсад бизнес аялал хийв.
2018-10 Япон улсад Худалдааны академийн 2 менежер ур чадварын дадлагажигч ажилтан нийлүүлэх компаниудад 7 хоног дадлага хийж уулзалт зохион байгуулав.
2018-11 Япон улсад компаний 3 дахь ажилтан үндсэн ажилтнаар ажиллах виз авав.
2018-11 Япон улсад нийт 26 ажилтан, суралцагчдыг дадлагажигчаар явуулсан байна.
2018-11 Япон хэлний түвшин тогтоох шалгалтанд 22 оюутан тэнцэж сертификатаа авав.
2018-11 ERP санхүүгийн програм хангамжийн салбартаа тэргүүлэгч SAP ERP програмыг нэвтрүүлэхээр ORCHARD SAP болон БНХАУ дахь SAP төлөөлөгч компаниудтай стратегийн түвшинд хамтран ажиллах гэрээ үзэглэв.
2018-11 Худалдагчийн мэргэжлийн 930, Тогоочийн мэргэжлийн 100, Няравын мэргэжлээр 10, Дэлгүүрийн удирдлагын 3500 хүнд мэргэжлийн сургалт зохион байгуулж мэргэжлийн үнэмлэх олгов.
2018-11 ХЭ М.Цогзолмаа Австрали улсын Сидней хотод дэлхийн нягтлан бодогчдын 20-р их хуралд оролцов.
2018-11 Удирдлагын багийн 5 ажилтан “Компанийн засаглал” сургалтанд сууж, итгэмжлэгдсэн сертификаттай болов.
2018-12 “ИХ ХҮРЭЭ -2018” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж эхлэв.
2018-12 Анхны гадаадын эксперт сургалтыг зохион байгуулахаар болов.
2017-01 “Бэнто МУИС” кафе төсөл эхлэв
2017-02 Япон улсад “АТД” -д халуун баригч тоног төхөөрөмжийн анхны засварчинг 3 сарын хугацаатай дадлага хийлгэв.
2017-03 МУИС, Монгол Косен сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж “Бэнто кафе” төслийг 3 салбар дээр туршилтаар нээв.
2017-04 Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жижиглэн савлах Эс Шоку ику ХХК -ийг байгуулав.
2017-04 Логистикийн форумд “Худалдааны сүлжээн, логистикийн систем “ илтгэл тавив
2017-05 “АТД”” худалдаалах бүтээгдэхүүний нэр төрлийг тогтоож, түүхий эдийн гарал үүслийг сайжруулах, стандарт хангасан фермер, газар тариалан эрхлэх Эс Эко фүүд төсөл эхлүүлэх шийдвэр гаргав
2017-05 ”АТД”- ийг франчайзаар эхлүүлэх шийдвэр гаргав
2017-06 Стор алианс фанд ХХК байгуулж төслийг санхүүжүүлэх компаний үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн шийдвэр гаргав.
2017-07 Эм Зэт Худалдааны академи бие даасан компаний үйл ажиллагааг эхлүүлэв.
2017-08 Васаби-г тариан талбайд болон хүлэмжид мөн өрөө, тасалгаанд туршилтаар тарив.
2017-09 Зочид буудал болон Япон Изакаяа рестораны компаниудад Монголыг танилцуулав.
2017-10 Стор алианс фанд ХХК нийг хаалттай хувьцаат компани болгох зөвшөөрөл авав.
2017-10 Тамхины зохистой хэрэглээний талаар ард иргэдэд тэгш мэдээлэл өгөх, худалдаа , үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад үйлчилгээгээ танилцуулах, гадны мэргэжилтнүүдийн туршлагыг сонсох зорилготой бодлого тодорхойлогч нарын оролцоог хангасан “Тамхины худалдааны зохистой хяналт “ дугуй ширээний ярилцлагыг амжилттай зохион байгуулж 12,000 гаруй хүн оролцлоо.
2017-10 Япон улсад үндсэн ажилтны визээр анхны ажилтан ажиллаж эхлэв.
2017-11 “Бэнто кафе” нээлтээ хийв.
2017-12 Жижиглэн худалдаачдын “Их хүрээ 2017 “ үндэсний чуулганыг 3 удаагаа зохион байгуулав.
2016-04 Хүнсний дэлгүүрийн стандартыг “АТД гифт” стандартад шилжүүлэх туршилтын ажлыг эхлүүлэв
2016-07 “АТД”-д халуун баригч 3 төрлийн тоног төхөөрөмжийн туршилтын ажлыг эхлэв.
2016-09 “Худалдаанд тулгуурласан үйлдвэрлэл” VIP II уулзалтыг БН-д зохион байгуулав
2016-09 Монгол Японы хамтарсан компани байгуулах гэрээ үзэглэв.
2016-10 Япон улсад мэргэжлийн ажилчдын ур чадвар нэмэгдүүлэх дадлага хөтөлбөрт эхний ээлжийн 4 ажилтан 1 менежерийг 3 сарын хугацаатай хамруулав.
2016-11 Япон Монголын хамтарсан “Бэнто” үйлдвэрийг нээв.
2016-12 “Худалдааны салбар 95 жил”- Үндэсний чуулганыг зохион байгуулав.
2016-12 Монгол хэрэглэгчийн онцлогт тохирсон шингэн ундааны халуун баригч тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэв.
2015-11 Хүнсний дэлгүүрийн стандартыг “АТД” стандартад шилжүүлэх туршилтын ажлыг эхлүүлэв
2015-12 Төр засаг, харилцагч нийлүүлэгч болон жижиглэн худалдааны салбарын мэргэжлийн хамгийн олон төлөөлөл бүхий “Үндэсний сүлжээ-Үндэсний баялаг “ анхдугаар чуулганыг зохион байгуулав.
2015-12 Токио хотод “ИНВЕСТР МОНГОЛИА” чуулганд ивээн тэтгэгчээр оролцов
2015-12 “Худалдаанд тулгуурласан үйлдвэрлэл” VIP анхдугаар уулзалтыг БН-д зохион байгуулав.